~www.mglzaluus.net~

~~Сайхан бүхнийг таньд зориулъя~~

Нэвтрэх

Би нууц үгээ мартсан




You are not connected. Please login or register

Нефтийн үнэ навс унаж хэрэглээ нь буурчээ

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down  Мэдээлэл [Хуудас 1 (нийт 1)]



Нью-Йоркийн биржид торх нефтийн үнэ 54.95 доллар хүртэл хямдрав. 12 дугаар сард нийлүүлэх фьючерсийн гэрээний үнийг тийнхүү тогтоосон байна. Энэ нь өнгөрсөн баасан гарагт тогтоосон үнээс 2.09 доллароор, 2008 оны долдугаар сарын 11 -нд Нью-Йоркт бүртгэгдсэн үнэмлэхүй дээд үнээс 92.32 доллароор хямд байгаа юм. Тийнхүү сүүлийн дөрвөн сард нефть бараг гурав дахин хямдарч, 2007 оны нэгдүгээр сарын түвшинд эргэж очжээ.
Лондоны арилжаагаар хар алтны үнэ өнгөрсөн баасан гарагтай харьцуулахад 2.09 доллароор буурч, 54.95 доллар болов. Нефтийн үнэ хямдарсаар байгаа нь юуны түрүүнд, эдийн засгийн уналттай уялдан эрэлт буурч байгаатай холбоотой ажээ. Сүүлийн жилүүдэд Орост гарсан эдийн засгийн амжилт нь олон талаар экспортлож байгаа эрчим хүч агуулагчтай холбоотой байсан гэж шинжээчид үзэж байна.
Дэлхийн санхүүгийн хямралын улмаас 2008, 2009 оны нефтийн хэрэглээний талаар гаргасан урьдчилсан таамгаа Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ буурууллаа.

ОПЕК-ын мэдээлснээр, энэ онд нефтийн эрэлт өдөрт 290 мянган торхоор нэмэгдэнэ. Урьд нь тус байгууллага энэ үзүүлэлтийг 550 мянгаар өснө гэж үзэж байсан юм. 2009 онд нефтийн хэрэглээ хоногт 790 мянган торхоор бус 490 мянгаар өсөх ажээ. Түүнчлэн тус байгууллага 2008 онд нефть олборлолтын өсөлт 1.2 хувиас 1.17 хувь хүртэл буурна хэмээн таамаглаж байна. Тэгвэл энэ онд олборлолтын хэмжээ өдөрт 86.9 сая торх хүртэл өснө гэсэн таамаг хэвээр үлджээ. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулж буй санхүүгийн хямрал түүхий барааны, тухайлбал металл, нефтийн эрэлт буурахад хүргэжээ. Энэ оны дунд үед боловсруулаагүй торх нефтийн үнэ 147 гаруй доллар хүрч байсан бол 11 дүгээр сард 60 доллароос доош унаад байна.

Хэрэглэгчийн мэдээллийг харах http://mglzaluus.topgoo.net hhtp://muruudul.miniih.com

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч  Мэдээлэл [Хуудас 1 (нийт 1)]

Permissions in this forum:
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй