~www.mglzaluus.net~

~~Сайхан бүхнийг таньд зориулъя~~

Нэвтрэх

Би нууц үгээ мартсан




You are not connected. Please login or register

~Gadaad ajilchidiig avj ajiluulah tuhai zarim oorchloltvvd huuliin talaar....

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Go down  Мэдээлэл [Хуудас 1 (нийт 1)]

БНСУ-ын Хууль зүйн яамнаас Ерөнхийлөгчийн удирдлага дор явагдсан Үндэсний эдийн засгийг хөгжүүлэх хорооны ҮП хурал дээр гэрээгээр ирж буй гадаад ажилчид тогтвортой дадлагашин хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлийг хангаж өгөх арга хэмжээний талаар мэдээллээ.



Ажиллах хүчний дутмаг байдлын талаар санал гомдол тавьж байгаа жижиг, дунд үйлдвэрүүдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд солонгос хэлний шалгалтын түвшингээр ажиллах хүчнийг сонгон шалгаруулж байсан бол одоо сургууль төгссөн болоод мэргэжлийн ур чадварын түвшин зэргээр үнэлж, загасны аж ахуй, ХАА салбарт ажилласан туршлага, бие бялдар, ерөнхий хөгжил болон урьд өмнө нь солонгост ажиллаж байсан эсэх зэргийг нэн тэргүүнд харгалзан үзэх болжээ.



Тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг хангах зорилгоор хөдөлмөрийн гэрээний хугацааг жил жилээр сунгаж байсныг “ажиллах хугацаа(3 жил хүртэл)-г тохиролцон тогтоох”-оор болгож, нутаг буцаалгүй байх тохиолдолд 5 хүртэл жилээр үргэлжлүүлэн ажиллуулахаар өөрчлөв.



Мөн гадаад ажилчин авч ажиллуулахдаа 3 газар бүртгүүлдэг байсныг нэг газар болгон нэг цэгийн үйлчилгээний бүтцийг бий болгон улмаар давхардсан материалын бүрдүүлэлтийг цөөлөх болж байна.



Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн бүтээмжийн хувьд дор боловч дотоодын ажилчидтай харьцуулахад гадаадын ажилчдыг авч ажиллуулах зардал өндөр байна гэдэг шүүмжлэлийн дагуу энэ зардлыг зохицтой шийдвэрлэхийн тулд хөдөлмөрийн гэрээнд байр хоолны зардлыг тодорхой зааж байхаар өөрчилж, байр хоолны зардлын суутгалын хязгаар, дадлагажих хугацааг тогтоохын тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ч гэсэн шинэчлэн ирэх оны эхний улиралд ажил олгогч болон ҮЭ-ийн саналыг тусган хэрэгжүүлэхээр боллоо.



Гадаад ажилчдад хамаарах ажил олгогчдын сонгон төлдөг хөдөлмөр эрхлэлтийн даатгалыг заавал төлөх ёстой даатгал болгох төслийг боловсруулж байна.



Хөдөлмөрлөх таатай орчинг бүрэлдүүлэхийн тулд Хөдөлмөрийн яамны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв дээр “Гадаад ажилчдын санал гомдлыг хүлээн авах цэг”-ийг ажиллуулах зэргээр хэрэгцээтэй үйлчилгээг үзүүлж, өөр хоорондоо уулзах бололцоог олгох замаар үндэсний соёл урлагийн үйл ажиллагааг дэмжихээр болж байна.



Түүнээс гадна гадаад ажилчид нутаг буцах үедээ аж ахуйн нэгж үүсгэх боловсрол эзэмшүүлэх, тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа Солонгосын ААН-д ажилд орж чадах хэмжээнд хүрсэн байх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.



(Эдгээр өөрчлөлтийг 2009 оны 1 сарын 1 өдрөөс хэрэгжүүлж эхлэх гэж байгаа юм байна. )

Хэрэглэгчийн мэдээллийг харах http://mglzaluus.topgoo.net hhtp://muruudul.miniih.com

Өмнөх сэдвийг харах Дараачийн сэдвийг харах Эхэнд оч  Мэдээлэл [Хуудас 1 (нийт 1)]

Permissions in this forum:
Та энэ хэлэлцүүлэгийн сэдвүүдэд хариулж чадахгүй